News

БИО КОМБИНАТ ОРЧМЫН ГОЛЫН УСНААС ДЭЭЖ АВЧ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД ӨГЛӨӨ

Published date: 2022/05/04

БИО КОМБИНАТ ОРЧМЫН ГОЛЫН УСНААС ДЭЭЖ АВЧ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД ӨГЛӨӨ

✅Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Алтанзул, холбогдох албаныхан Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.

✅Тус хэсгүүдэд БОАЖЯ-ны усны бодлого зохицуулалтын газар, ОББҮХ, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яам, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн албаны төлөөлөл байлцлаа.

✅Нэг талаас төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр ААНБ-ууд төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт MNS 6561:2015 стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байна.

✅ Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийцүүлж, нийлүүлэх шаардлагатай.

✅Гэвч ААНБ-ын технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь, хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм.

✅Томоохон бохирдуулагчид авто угаалгын газрууд, арьс, шир боловсруулах, ноос, ноолуурын үйлдвэрүүд, бусад химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хими цэвэрлэгээнүүдийн бохирдол хамаарч байгаа юм.

✅Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдлаа усаа өөрсдөө цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламжийн стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм.

✅ Мөн Туул гол дагуу нийт 5 цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өглөө. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.

✅Лабораторийн шинжилгээний хариу ирэх 7 хоногт гарах юм байна.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

 


Facebook Twitter YouTube