ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ.
Байгаль Орчин Аялал Жуулчлалын (БОАЖ) сайд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороон (ОББҮХ) даргын 2022 оны 02 сарын 05-ны өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний холбогдох заалтыг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц (ЭДЦС) ТӨХК-ний удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв.
Уг уулзалтаар:
- Үнсэн санг суллах ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн буян” ХХК-ний үйл ажиллагаанд гэрээний дагуу хяналтаа сайжруулах, үнс зөөх ажлын явцад орчны бохирдол үүсгэхгүй арга хэмжээг тогтмол авч хийж дуусгах
- Үнсэн сангийн шүүрлийн цэгт худаг төлөвлөж, шүүрлийн усыг эргүүлэн татах үйл ажиллагааг 2-р улиралд эхлүүлэх
- Далиу булгаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уулзвар замын гүүр хүртэлх Эрдэнэт голын голдрил хэсгийн 2,5 км орчим, нийт 80 га газарт орчны цэвэрлэгээг 5 сарын 10-ны дотор хийж ОББҮХ-нд тайлагнах
- Нүүрсний задгай талбайд нүүрсний тоосонцор хийсгэхгүй байх нэмэлт арга хэмжээг төлөвлөх
- Үнсэн сангийн далан дагуу хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэ шиш, наранцэцэг зэрэг үр дүн өгөхүйц онцлог шинж бүхий мод, бут, сөөгийг тарих ажлыг судалж, цаашид үнсэн сангийн даланд ногоон зурвас байгуулах
- “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт гол дагуу мод тарих газар талбайг шийдвэрлүүлж хашаалуулах, модны үрсэлгээг худалдан авах ажлыг зохион байгуулах ажлыг 4 сарын 15-ны дотор эхлүүлэх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцлээ.