Нийтлэгдсэн огноо: 2022/04/08
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаны орон нутаг дахь нэгж, Орхон аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газартай хамтран орчны хяналт шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна.
2022 оны 4 сарын 6-ны өдрийн эргүүлийн хяналт шалгалтаар "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" (ЭДЦС) ТӨХК-ийн үнс зайлуулах системийн шугам хоолойн хэсгээс төв зам дагуу алдагдсан үнсний лаг бохирыг илрүүлж, зам талбайд асгарсан үнс болоод бохирыг бүрэн цэвэрлүүлэв.
“ЭДЦС” ТӨХК-ийн зүгээс шуурхай арга хэмжээг авч бэлтгэл үнсний 2-р шугамыг ажилд сэлгэн залгаж, зуухны үнс зайлуулах системийн 1-р шугамын гэмтлийг засварлахаар ажиллаж байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05