Нийтлэгдсэн огноо: 2022/04/06
Өнгөрсөн 3 сард Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаны орон нутаг хариуцсан ажилтнаар ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохирын худаг, Жаргалант сумын ариун цэврийн байгууламжийн бохирын худгаас их хэмжээний бохир ус хальж хөрсний бохирдол үүсгэж улмаар Хангал голыг бохирдуулж байгааг илрүүлэв. ОББҮХ -ны ажлын албаны даргын зүгээс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/81 албан тоот шаардлагыг "Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" ОНӨҮГ-т хүргүүллээ.
Бохирдуулагч эх үүсвэрийг зогсоож, гэмтсэн шугам хоолойг засварлуулав.
Бохирдсон хэсгийг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэв.
Жаргалант сумын бохирын худгийг засварлуулж, шороон далан байгуулж, бохирыг технологийн карт руу цуглуулах арга хэмжээг авахуулав.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05