News

Уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо

Published date: 2014/10/01

Даваа гараг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг" уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Дарханы дулааны станц 48 МВт-ын хүчин чадалтай. Энэ станцын дайны өргөтгөлийг өчигдөр хүлээж авлаа.

 

Энэ нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт ажээ. Энэхүү бүтээн байгуулалтад Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулсан байна. Нээлтийн ажиллагааны үеэр “Чингис бонд 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очиж байна” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж байсан юм.

 

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Дулааны III цахилгаан станцыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн.

 

БНХАУ-ын “Human Industrial Equipment Installation” компани нэг жилийн хугацаанд энэхүү өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил “Засгийн газрын бүтцэд 2012 онд Эрчим хүчний яамыг шинээр үүсгэн байгуулсан нь сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирсэн энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босоход ихээхэн хувь нэмэр болж байна.

 

IV цахилгаан станцын 120 МВт-ын өргөтгөлийг энэ оны ирэх аравдугаар сард хүлээж авна. Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300 MBт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станц арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Дулааны V станцын гэрээг энэ сард багтаан байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Өмнөговь, Эгийн голд цахилгаан дулааны станц барьж байгуулах томоохон төслүүд хэрэгжиж байна.

 

2014 он бол эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын жил” гэдгийг салбарын сайд энэ үеэр дурьдсан юм. Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дулааны III цахилгаан станцыг ийн өртгөтгөснөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хүчин чадал нэмэгдэнэ. Ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийхэд санхүүжилт олдоно. Засгийн газар, салбарын яам, аж ахуйн нэгж хамтраад нэг зорилгын төлөө ажиллаж чадвал амжилт олж болдгийг өнөөдрийн энэ арга хэмжээ харуулж байна” хэмээлээ. “Дулааны III станц” төсөл энэ өртгөө зургаан жилийн хугацаанд нөхөж, ашигтай ажиллаж эхлэх ажээ.

 

e7a0dad19bf71988original

e7bcc9fd2bd10781original

e366e6c63697313doriginal


Facebook Twitter YouTube