Нийтлэгдсэн огноо: 2022/03/10
УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 6.2.1-д, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.1.5.4-д “Цөлжилтийг сааруулах элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн зорилтуудыг тусгасан.
2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баянбүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг 265 га талбайд хэрэгжүүлж байна.
2022 онд Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймгийн цөлжилтөд өртсөн газар нутагт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05