Нийтлэгдсэн огноо: 2022/02/01
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд ээлтэй ногоон техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.
Энэхүү технологийн үзэсгэлэнг 2013 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд аж ахуйн нэгж байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник технологи болон орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилдаг.
Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэн ажиллаж байгаа нь бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж 56 тэрбум төгрөгийн татварт ногдох орлогоос, 14 тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн 16 аж ахуйн нэгж байгууллагад "Ногоон гэрчилгээ" олгосон байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Ногоон зээлийн хүүний хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлж 760 гаруй иргэнд 9,6 тэрбум орчим төгрөгийн жилийн 9 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан тус үзэсгэлэнгийн үеэр ногоон технологийг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт зохицуулалт, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, техник технологи бүтээгдэхүүн импортлогчдод учирч буй бэрхшээл болон эрчим хүчний шөнийн хөнгөлөлттэй тариф, ногоон зээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон, гарц шийдлийн талаар харилцан ярилцлаа.
Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож сэргээгдэх эрчим хүч, халаалт, гэрийн дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05