Published date: 2021/09/28
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэх хангах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоосжилтыг багасгах орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагчийн нөөцийг бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш “ХХК-тай гэрээ байгуулсан.
Тус гэрээнд заасны дагуу Таван толгой түлш ХХК-ийн Зүүн болон Баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох барьцалдуулагч худалдан авах, сав баглаа боодол буюу шуудай худалдан авах, шинээр Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахад тоног төхөөрөмж, барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөгдсөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
/Тоног төхөөрөмж нийлүүлэлт/
Тоосжилтыг бууруулах, тоног төхөөрөмжийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын хүрээнд:
Тоос баригч шинэ төрлийн HM4008-75 маркийн 2 ширхэг, HM4012-90 маркийн 5 ширхэг бутлуурыг худалдан авсан байна. Нэг бутлуур цагт 10-15 тн нүүрс буталдаг байсныг 25-30 тн цаг болгож бүтээмжийг нэмэгдүүлэн бутлуурын систем нь цагт 180-300 тн нүүрс бутлах хүчин чадалтай. Байгаль орчинд нөлөөлөх тоосжилтын хэмжээ багасаж, ажиллах техник хүн хүчний тоо цөөрч эдийн засагт хэмнэлт гаргах юм. Мөн газар доорх байгууламжийг бий болгосноор үйлдвэрийн орчинд нөлөөлөх тоос, тоосонцор багасна. Бутлуурийн тоноглолыг ZENIT бутлуураар солисоноор бутлуурийн бүтээмж ихсэж элэгдэл эвдрэл багасна.
Нүүрсний ил талбайн салхины хамгаалалт хийх ажлын хүрээнд:
Хашааны суурийн газар шорооны ажил бүрэн хийгдэж суурийн арматурчлалт болон хэв хашмалын ажил хийгдсэн. Нийт 300 хашааны суурь хийгдэхээс 210 ширхэг суурийн ажил хийгдэж дууссан байна. Хашааны төмөр металь материалиуд Зүүн бүсийн үйлдвэрийн талбайд бууж эхэлсэн. Материал татан авалт 80 хувьтай байна.
Уутат шүүлтүүр суурилуулах ажлын хүрээнд:
Уутат шүүлтүүр 3 ком, 5 мм-н туузан төмөр 210 метр, автомажуулалтын материал 3 ком, автоматтай самбар пр 9131- 3 ширхэг тус тус нийлүүлсний дагуу тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. 177оС температурт ажилладаг, тоосонцрыг 99 хувь хүртэл шүүх чадвартай. Уутат фильтрийг уул уурхай, эрчим хүчний салбарт ашиглагддаг бөгөөд агаарт дэгдэх тоосонцрыг бууруулах түгээмэл ашигладаг байна.
/Уутат фильтр худалдан авах, угсралт суурилуулалтын ажил/
Хэдий COVID-19 цар тахалт халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний татан авалт хил гаалийн асуудлаас шалтгаалан удааширсан ч гэрээнд заасны дагуу ажлыг төлөвлөгдсөн хугацаандаа амжилттай хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.
ОББҮХ-НЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05