Нийтлэгдсэн огноо: 2021/09/27
Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг, дулаан хангамжийн төвлөрсөн системд холбогдох боломжгүй сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг халж, цахилгаан халаагуур болон хийн зууханд шилжүүлэн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн төвийн халаалтад холбогдох боломжгүй Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэг, Налайх дүүргийн 152, 208 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 217 дугаар цэцэрлэгийн нүүрсэн галлагаатай нам даралтын халаалтын зуухыг буулгаж оронд нь сүүлийн үеийн хийн зууханд шилжүүлэх ажил хийгдэж дуусч байна.
Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэг, 59 дүгээр цогцолбор сургуулийн нам даралтын зуухыг цахилгаан халаагуурт холбож байгаа ажлын гүйцэтгэлд ОББҮХ-ны мэргэжилтнүүд, Эрчим хүчний хөгжлийн төвийн инженерүүд очиж танилцан хяналт тавин ажиллалаа.
Ийнхүү цахилгаан халаагуур болон хийн халаалтад шилжүүлснээр сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд, багш, сургууль цэцэрлэгийн ажилчдын сурч, ажиллах орчин нөхцөл сайжирч, агаар орчны бохирдлоос үүдэх эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулсан бөгөөд дээрхи сургууль цэцэрлэгийн ойр орчмын айл өрхийн амьдрах орчин нөхцөл эрс сайжирна гэж үзэж байгаа юм.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Дашваанжил” ХХК, “Минж занд ХХК” ажиллаж байгаа бөгөөд, ашиглагч талуудад цахилгаан халаагуур болон хийн хангамжийн тоног төхөөрөмж ашиглах заавар, зөвлөгөөг өгч цаашид өдөр тутмын ашиглалтын үед хяналт тавьж, хариуцан ажиллах боломжийг олгож байна.
ОББҮХ-НЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05