Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2021.09.20-2021.09.26/

Published date: 2021/09/27

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2021 оны 9 дүгээр сарын 20-оос 26-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 100-н айл, Баян-хошуу, Баруун дөрвөн зам, Цахилгаан станц орчим зарим өдрүүдэд Бага бохирдолтой, бусад цэгүүдэд Цэвэр болон Хэвийн түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube