News

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 600 ЦЭГТ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС БОРЛУУЛНА

Published date: 2021/09/26

     Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй  мянган өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Ирэх Даваа гараг /2021.9.27/- аас эхлэн сайжруулсан түлшийг хэрэглэгчдэд түгээж эхлэх бөгөөд борлуулалтын 600 цэг ажиллах юм. Угаарын хийн хордлогод өртөх  шалтгаан хувь хүн өдөр тутмын дадал, амьдралын хэв маягтай холбоотой байдаг учраас юуны түрүүнд  гэр, байшингийнхаа дулаан алдагдал, яндан зуух, пийшингийнхээ битүүмжлэл, түлш  хадгалах  байр саваа бэлтгэх  зэрэгт анхаарах нь чухал байна.

      Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өвөлжилтийн бэлтгэл  ажлын хүрээнд сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж  хамтарсан Ажлын хэсэг  амралтын өдрүүдэд / 2021.9.25,26/ дүүргүүдэд ажиллалаа.

     “Таван толгой түлш” ХХК-ийн хувьд 9 дүгээр сарын 25-ны өдрийн  байдлаар 65 мянган тонн  сайжруулсан түлшийг бэлтгэсэн  бөгөөд,  нэг шуудай түлшийг 1775 төгрөгөөр ирэх 12 дугаар сарын 30-ныг хүртэл 50 хувийн хямдралтайгаар  борлуулна.  Галлагааны улирал эхэлж буйтай холбоотой 100 гаруй яндан хөөлөгч ажиллаж, иргэдээс өдөрт тогтмол 70-100 дуудлага ирж байгаагаас зорилтот 50-иад айлд  очиж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвлийн эд хүйтнээр  угаарын хийн дуудлага, гал асахгүй байна гэсэн дуудлага багасдаг. Иргэдийн 71,7 хувь нь  уламжлалт монгол  зуухтай, зуухнаас болж угаарын хийн хордлогод өртөх эрсдэл их бий. Сайжруулсан шахмал түлш нь илчлэг сайтай учраас 8-12 цаг дулаанаа барьдаг, дулаан байх тусам шаталтын хугацаа нь уртасдаг. Тиймээс хэрэглэгчид угаар мэдрэгчийг өндөр хэмжээнд ашиглаж сурах нь чухал бөгөөд хавар, намартаа тогтмол  яндангаа хөөлж байх шаардлагатай байгаа талаар тус компанийн инженер хэлж байлаа.

      Өнгөрсөн онд 220 мянган  өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан бол, энэ жил өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 63 мянган айл өрхдүүдэд угаарын хийн  мэдрэгч дохиолол дамжуулагчийг суурилуулж эхлээд байна. Ингэснээр угаарын хийн дохиолол асаалттай үед тухайн айлыг хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын  нэгдсэн төвөөс 24 цагийн турш хянаж  эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж  өгч байна.

     Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний хэрэглээнээс гарах үнсийг  ангилан ялгаж, дахин боловсруулан барилгын материалын түүхий эд  болгон ашиглах туршилтыг  Захирагчийн Ажлын албатай хамтран  хэрэгжүүлэж эхэлнэ. Ингэснээр  хог хаягдал, агаарын орчны бохирлоыг бууруулахаас гадна, эдийн засгийн болоод  байгаль экологийн  хувьд  өндөр ач холбогдолтой юм.

       Жич: Хэрэглэгдэд үйлчлэх албанаас угаарын хийн дуудлага болоод сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш 77119400  утсаар авч, зөвлөгөө мэдээллийг өгч байна.

                                                      “УТААГҮЙ-УГААРГҮЙ-УХААЛАГ” хэрэглэе

                                                                         ОББҮХ-НЫ АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 

 

 

 

 


Facebook Twitter YouTube