News

УГААРЫН ХИЙГ ХЯНАХ ТӨХӨӨРӨМЖ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХУВЬД ХҮЛЭЭГДЭЛТЭЙ БАЙНА

Published date: 2021/09/24

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийг угаарын  хийн хордлогоос бүрэн хамгаалах  нэгдсэн системд холбох  мэдээллийн дата бааз  үүсгэх зорилгоор “Таван  толгой түлш” ХХК  нь угаарын хий хянах, худалдан авах гэрээг “Интеллгент технологи” ХХК-тай  байгуулсан билээ.

     Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн 63 мянган айл өрхийг хамруулахаар зорилт тавин ажиллаж  байгаа. Өнөөдрийн байдлаар угаарын хийг хянах төхөөрөмжийн үйлдвэрлэл,  тээвэрлэлтийн явцын хувьд  Улаанбаатар  хотод 5 мянган ширхэг нь  ирээд байгаа бөгөөд, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын хил дээр 10 мянган  ширхэг нь ирсэн, бусад нь тээвэрлэгдэж энэ сардаа багтаан орж ирэх юм.  

    Мөн “Таван  толгой түлш” ХХК  нь нь  Мобиком корпорацийн  хооронд 15 мянган  ширхэг  карт авахаар гэрээ байгуулаад байна. Тухайн мэдрэгч болон  дамжуулагчийг холбох  үйлдвэрлэлийн байрыг бэлдэж  өдөрт 2000-5000 ширхэгийг угсарч бэлдэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энэхүү мэдрэгч төхөөрөмж нь  ашиглахад тун хялбар бөгөөд гэрийн тооно,  өрөөний хананд суурилуулж радио долгион ашиглаж мэдрэгчид холбосноор гэр бүлээ хордлогоос найдвартай хамгаалж чадах юм.

 

                                                              ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                  ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube