News

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ТӨВЛӨРСӨН ДУЛААНЫ ХАНГАМЖИНД ХОЛБОХ АЖЛЫН ЯВЦ

Published date: 2021/09/22

  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны хангамжид холбох техникийн боломж бүрдүүлэх ажлыг хүйтний улирал  эхлэхээс урьтаж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэж буй ажлууд:

  1. ХУД-ийн 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох  ажлын гүйцэтгэл 100 хувьтай байна.
  2. БЗД-ийн Газарчин, Эрдэнэ-Толгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.
  3. БЗД-ийн ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийг төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамжид холбох ажил бүрэн хийгдэж дууссан.
  4. ХУД-ийн  60, 118 дугаар сургууль, 209, 73 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

    Энэхүү ажил бүрэн хийгдсэнээр 44 барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, жилд дунджаар 8833 тонн нүүрс шатаах байсныг зогсоож, 10,952.92 тонн хүлэмжийн хий, агаар бохирдуулах бодис, мөн хэмжээний агаар бохирдуулж уур амьсгалын өөрчлөлтөд хүргэгч хий, үнс, хатуу хаягдал Улаанбаатар хотын агаар, орчинд хаягдаж, агаар бохирдуулж, уур амьсгалын дулааралд нөлөө үзүүлж байсныг бууруулах  ач холбогдолтой юм.

    Мөн агаар орчны бохирдлоос үүдэх эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулж сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, ажилчдын сурч, ажиллах орчин нөхцөл сайжирахын зэрэгцээ, ойр орчмын айл өрхийн амьдрах орчинд ч эерэгээр нөлөөлөх  давуу талуудтай.

 

                                                        ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                        ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube