Нийтлэгдсэн огноо: 2021/08/11
Зүүн Сибирийн орчим, Байгаль нуурын зүүн хэсэг, Монгол орны нутгийн хойд хэсэгт агаарын их даралтын орон байрлаж, агаарын хүйтэн фронт манай орны нутгийн төв болон зүүн хагаст дайран өнгөрсөн.
ОХУ-ын Байгалийн чанад, Эрхүү хотын орчимд гарсан ойн түймрийн утаа хойноос чиглэсэн агаарын урсгалын нөлөөгөөр зөөгдөж манай орны нутгийн хойд болон төвийн хэсэг болох Улаанбаатар Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсэг, Хэнтийн баруун хэсгүүдэд тархаад байна.
Зураг-1. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар ЛандСат-8 хиймэл дагуулаар сүүлийн 24 цагт илрүүлсэн түймрийн халуун цэгүүд. Эх сурвалж: https://fires.ru/
Зураг-2. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар АНУ-ын NOAA-20 хиймэл дагуулаар сүүлийн 24 цагт илрүүлсэн түймрийн утааны тархац. Эх сурвалж: https://fires.ru/
Энэхүү хойноос зөөвөрлөгдөж ирсэн түймрийн утааны нөлөөгөөр 8 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд агаарын чанар эрс муудсан. Тухайлбал агаарын чанарын автомат суурин харуулын мэдээгээр Улаанбаатар хот буюу тодруулбал Баруун 4 зам орчимд агаарын бохирдол эрс нэмэгдсэн үзүүлэлтэй гараад байна.
Цаашид утаа хэрхэх вэ?
Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн байдлаар Монгол орны баруун хойд хэсэгт 1001гПа бүхий бага даралтын орны төв 8 дугаар сарын 12-ний өглөөний 8 цагийн байдлаар эрчим нь нэмэгдэхээр төлөв ажиглагдаж байна. Дээрхи хугацаанд монгол орны нутгийн хойд хэсэг байгалийн чандын орчимд зүүн Сибирийн өмнөд хэсэгт хур бороо орохтой холбоотойгоор өнөө маргаашдаа түймрийн утаа тархаад буй манай орны нутгийн төв хэсгээр агаарын урсгал баруун өмнөөс чиглэлтэй байна. Цаашлаад 8 дугаар сарын 12-ноос эхлэн зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр энэхүү түймрийн утаа агаарын орчил урсгалын дагуу шилжих төлөвтэй байна.
Ирэх 72 цагт орох борооны нийлбэр хэмжээний урьдчилсан мэдээгээр түймрийн халуун цэг болох Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор 30-40 мм хур бороо орох төлөвтэй байна /зураг-5/.
Гэвч өнгөрөгч 7 дугаар сард Төв азийн ихэнх нутагт олон жилийн дунджаас бага хэмжээтэй хур бороо орж, 1-2 градусаар дулаан гандуу хуурай байсантай холбоотойгоор Казахстан, ОХУ-ын Сибирийн нутгаар ойн түймрийн давтамж эрс нэмэгдээд байгаа аж.
/Зураг-3. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн газар орчмын агаарын даралтын орон/
/Зураг-4. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн газар орчмын агаарын даралтын орны урьдчилсан төлөв/
/Зураг-5. 2021 оны 8 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд орох нийлбэр тунадасны урьдчилсан төлөв/
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05