Мэдээ, мэдээлэл

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ОББҮХ-ООС САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/08/10

     Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн 4.2.17-д заасан "Ногоон зээлийн сан" байгуулах зорилт тавьсан.

    Ногоон зээлийн сан нь иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгальд ээлтэй, агаар, орчны бохирдол болон дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, цахилгаан халаагуур худалдан авахад дэмжлэг үзүүлэх, хүү багатай зээлийн бүтээгдэхүүн бий болгох зорилготой.

    Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос анх 2019 онд ХААН /800 сая/, ХАС /1.8 тэрбум/, ТӨРИЙН БАНК /400 сая/ төгрөгийн гэрээг банкуудтай байгуулан нийт 3 тэрбум төгрөгийг байршуулан зээл олгож эхэлсэн билээ.

Өнгөрсөн онуудад: 2019 онд 85 иргэн, аж ахуйн нэгжид 35,0 сая төгрөгийг, 2020 онд 36 аж ахуйн нэгжид 604,4 сая төгрөг, 291 иргэнд 236,3 сая төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт 9 аж ахуйн нэгжид 267,2 сая төгрөг, 180 иргэнд 411.2 сая төгрөгийн зээлийн хүүгийн санхүүжилтийг тус тус олгоод байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дээрх гурван жилийн хугацаанд нийтдээ 601 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүнд нь нийтдээ 1,554.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна.

    2021 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар санхүүжилтийн үлдэгдэл 492.4 сая төгрөг нь дээрхи арилжааны банкны тусгай дансанд байгаа аж.

 

                                                                                       ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                            ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube