АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийтлэгдсэн огноо: 2017/02/03

 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн  хоёр дахь хуралдаан 02 сарын 02-ны өдөр БОАЖЯ-ны “Хаан танхим”-д боллоо. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь 2017-2021 он хүртэл таван жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжихээр төслийг боловсруулж байна.

Хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бохирдлын эх үүсвэрийг багасгах, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн зорилго юм.

Энэхүү хөтөлбөр батлагдан хэрэгжсэнээр 2021 он гэхэд хорт утаанд агуулагддаг PM2.5, PM10, хүхэрлэг хий зэрэг хорт бодисууд одоо байгаа хэмжээнээсээ  50 хувиар буурах, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслүүдийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг маш олон ажил хийгдэнэ.

Facebook Twitter YouTube