Дэд станцуудын агаарын шугамын ачааллыг бууруулна

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

 

Нийслэлийн Засаг дарга “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт батлах тухай” А/859 дугаар захирамж гаргалаа. Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын  бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх ажлын жагсаалтыг гаргасан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 1, 09 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо. Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна.
 
 

УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ АЧААЛАГДСАН ДЭД СТАНЦ,
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН АЧААЛЛЫГ
 ХӨНГӨВЧЛӨХ, ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 

 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Төсөвт өртөг

1

УБ хот ЧД 19-р хороо Майхан толгой фидерийн АТП-482 дэд станцын ачаалал хөнгөлөх ажил

79,90

2

УБ хот ЧД 8-р хороо Тасган фидерийн АТП-1736 дэд станцын ачаалал хөнгөлөх ажил

77,53

3

УБ хот ЧД 18-р хороо Сурагч фидерийн АТП-1767, 1737 дэд станцын ачаалал хөнгөлөх ажил

92,88

4

УБ хот ЧД 19-р хороо Жигжид фидерийн АТП-1079 дэд станцын ачаалал хөнгөлөх ажил

105,49

5

Гоодой фидерийн АТП-3365, Цээнэ фидерийн АТП-3646 хооронд 10 кВ-ын ЦДАШ татах ажил

114,20

6

35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцаас шинээр гаргалга КШ татах, АТП-058-аас АТП-979 хүртэл ажил

47,47

7

35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцаас Цээнэ фидерийн АТП-058 хүртэлх ЦДАШ-ыг 2 хэлхээт болгох ажил

143,67

8

Умард 110/10/6 кВ-ын дэд станцаас Дэнжийн 1000 фидерийг 2 хэлхээт болгох угсралтын ажил

234,58

9

УБ БЗД 35/10 кВ-ын Хужирбулан дэд станцаас Хужирбулан ЦДАШ-н ачаалал хөнгөлөх 10 кВ-ын ЦДАШ-ын гаргалга КШ-ын угсралтын ажил

79,99

10

УБ хот БЗД 19-р хороо Хужирбулан фидерийн АТП-1741, 1743, 1744 дэд станцуудын ачаалал хөнгөлөх ажил КТПН-250 кВА

67,59

11

УБ хот БЗД 5-р хороо КЭЧ фидерийн АТП-1648 дэд станцыг буулгаж шинээр 630 Ква чадалтай КТПН барих ажил

46,70

 

Нийт

1090,0

 

Эх сурвалж: News.mn

2014 оны 10 сарын 15

 

 


Facebook Twitter YouTube